"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаан Буян-Ухаа спорт цогцолборт болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох бөгөөд бөхийн барилдаан 14.00 цагаас эхлэх товтой байна.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэж байв.