Богдхан ууланд зэрлэгшсэн 195 нохойг устгажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аянг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран зохион байгуулж дуусжээ. Энэ хугацаанд нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаа, хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын явуулсан судалгааг үндэслэн аяныг өрнүүлсэн байна. Тиймээс иргэдийг ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж байгаа бөгөөд харъяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохойн талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүссэн байна.

15 Сэтгэгдэлүүд

  1. … [Trackback]

    […] Read More here|Read More|Read More Informations here|There you can find 26351 more Informations|Infos to that Topic: newscafe.mn/?p=18583 […]

Comments are closed.