60 тэрбумын ашигтай бизнес төлөвлөгөө танилцуулж байна

Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэж энэ ондоо амжилт бүтээл дүүрэн байхын ерөөл өргөж байна.

Энэхүү бичлэгээрээ өөрийнхөө үг үзэл бодлыг илэрхийлж байна. Надад ийм шийдэл байна надад ийм бизнес санаа, төсөл, төлөвлөгөө байна.

2017 оны 12 сарын 31 ний байдлаар

Монгол Улсын нийт мал сүргийн тоо 66,218,959

Адуун сүргийн тоо толгой 3,939,813

Үхэр сүргийн тоо 4,388,455

Тэмээн сүргийн тоо толгой 434,096

Хонин сүргийн тоо 30,109,888

Ямаан сүргийн тоо толгой 27,346,707 байна.

Монгол улс 885,639 өрх айлтай тэдний 584,520 өрх айл хотод 301,119 өрх айлын 1,031,183 иргэд орон нутагт ажиллаж амьдарч байна.

Тэдний 200,000 гаруй мянган айл өрх уламжлалт болон эрчимжсэн нь мал аж ахуй, газар тариалангийн салбараас хамааралтай ажиллаж мал маллан амьдарч байна.

Тэдний 150,000 өрх айл өвөлжөөтэй байна. нэг малчин өрх дунджаар 300-500 толгой малтай. Дунджаар авч үзэхэд айл жилд 5 тонн хөрзөн, аргал хоргол, өтөг бууц үйлдвэрлэж байна. түүнийхээ 50 хувийг хатааж дараа өвөл түлшинд түлж үлдсэн 50 хувийн шатааж үнс болгож салхинд алга болгож байна.

Тэр үнс болгож байгаа 2.5 тонныг 150,000 өрх айлд үржүүлбэл 375,000,000 сая тонн өтөг бууц салхинд хийсэж байна гэсэн үг үүнийг л доллар болгоё.

Одоо энэхүү өрх айл болон мал аж ахуйн, салбарын нөөц боломжид суурилсан 60 тэрбумыг олох боломжтой төслөө танилцуулъя, яагаад 60 тэрбумыг олно гэж.

Энэхүү шийдэл нь 150,000 өвөлжөөтэй өрх айлд суурилсан эко бизнес юм.

Хэрхэн эко бордоо бий болох вэ?

150,000 өвөлжөөтэй айл өрхийн малаас гарч буй өтөг бууц, аргал хорголыг ялган боловсруулж технологи ашиглан ялзмагжуулсан хөрс бүтээмжит бичил биетнүүдийн тусламжтайгаар (сүрэл, ургамлын иш навч, шарилж, лууль, хүлэр, үртэс, цаас, үнсний хаягдал, нүүрсний хаягдал гэх мэт) био технологийн аргаар идэвхжүүлсэн био боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн болно гэсэн үг.

Хуурай болон чийглэг уур амьсгалтай аль ч газар хүнсний ногоог заавал бордох шаардлага гардаг. Иймээс эко байгалийн бордоогоор ногоог бордох нь ургацад эерэгээр нөлөөлөх нэг талын ашигтай нөгөө талын ашиг нь олон жил ашигласан хөрсний доройтлыг арилгаж, хөрсийг нөхөн сэргээж эрүүлжүүлэх боломжтой болох юм. мөн органик хүнс болж үнэ, ашиг нэмэгдэх боломж бүрдэнэ.

Бидний зах зээл

Би одоо Тайваньд суралцаж байна уг судалгааг би Тайваньд экспорт хийнэ гэж тооцоолон хийсэн юм. Тайвань нь 23 гаран сая хүн амтай хүн амаар Монгол Улсаас 7 дахин их хүн амтай газар нутгийн хэмжээгээр Монгол Улсаас 42 дахин бага манай 21 аймгийн нэг аймагтай буюу Хөвсгөл аймагтай тэнцэх хэмжээтэй газар нутагтай жилийн хоёр улиралтай зун болон өвөл, тэд өөрсдөө өвөл гэж үздэг ч өвөл нь Монголын намар гэсэн үг. Тэгэхээр энд жилийн дөрвөн улиралд зогсолтгүй газар тарайлан өрнөж байна.

Тайваний хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарт 800,000 мянган гектор талбайд газар тариалан эрхэлж нэг га талбайд 1200 кг бордоо ашиглаж байна. бид зөвхөн тайваьд экспорт хийхэд ийм том зах зээл байна.

Зөвхөн Тайвань гэлтгүй бидний өмнөх хөрш БНХАУ, Солонгос, Япон, Азийн олон орнууд газар тариаланг өндөр хэрэглээтэй эрхэлж түүндээ хортон шавьжнаас хамгаалах зорилгоор хор цацах, химийн хольцтой бордоо хэрэглэх, газар сэлгэлтийн менежмент нь өсөн нэмэгдэж хэрэглээг даван туулахад хүндрэлтэй болж байгаа. Мөн органик хүнсний хэрэгцээ маш хурдтай өсөн нэмэгдэж байна.

Энэхүү бизнесийг Монгол улсын газар нутагт дөрвөн бүсэд байрлуулах болно.

Баруун бүс Хөвсгөл аймагт, төвийн бүс Өвөрхангай аймагт, зүүн бүс Сүхбаатар аймаг, говийн бүс, Дорноговь аймагт дөрвөн салбартай байна.

Би энэхүү бизнес төслөө Хөвсгөл аймгийн бүх иргэдэд, бизнесменүүдэд, малчин өрх айлууд иргэддээ зориулан танилцуулж байгаа болно.

Энэ бизнесийн гарааны хөрөнгө оруулалт 300 сая төгрөг Монгол Улсын ноолуурын салбарын бизнесийг тэргүүлдэг хөвсгөлийн бизнесменүүд түрүүлээд хэрэгжүүлээсэй тэдгээр бизнесменүүд өөрсдөө мөнгө гаргаж болно эсвэл хөрзөн өтөг бууцаа нийлүүлэх 300 малчин өрхтэй нийлээд дундаасаа нэг нэг сая төгрөг гаргаад хамтарсан компани байгуулаад хийчих ч бүрэн боломж байгаа. Тэрхүү компанид нь Тайваний талаас бас хөрөнгө оруулалт хэлбэрээр олон улсын чанар стандартыг хангасан технологийг оруулах тал дээр ярилцаж байна. хамтран ажиллах компани нь үйлдвэрлэсэн эко бордоогоо Тайваний зах зээлд борлуулах боломжтой гэж төлөвлөж байна.

Тайваний энэ салбарын эрдэмтэд, шинжлэх ухаан хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүдтэй уулзаж хэрэгжих боломжтой гэдэг шийдэлд хүрсэн байгаа.

Тайваний Нанхуа их сургуулийн нийтийн бодлого, төрийн удирдлагын магистрын ангийн оюутан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Шагдарсүрэнгийн ОТГОН-ӨЛЗИЙ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here