Н.Батсуурийн Аварга цолыг нь хураахыг Ерөнхийлөгчөөс шаардах гэнэ

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болох үеэр улсын аварга Н.Батсуурь учраа таарсан Өвөрхангай аймгийн арслан н.Лхагвадоржийг нугасаар нь шидэв.  Бөхийн барилдааныг телевизүүд шууд дамжуулж байсан болохоор түүний энэ мэх тэнхээтэй гэхээсээ илүү тэнэг нь давамгайлсан үйлдэл  харагдав. Хоёрхон сарын өмнө Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурь “Том цолтой бөхчүүд залуустаа ёс суртахуун, эрэмбэ жудгаараа үлгэрлэж байх ёстой” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлж  байв. Гэвч тэр ярьдаг шигээ жудагтай бөх биш болохыг (2019.01.13) монголчууд хотлоороо харлаа.  Тэнхээтэй, аатай яваа бөх болгон Н.Батсуурь шиг учраа таарсан бөхөө өргөж аваад шиддэг байсан бол Монгол бөх энэ олон зуун жилийг даван өвлөгдөх байсан уу гэвэл үгүй. Монгол бөх эртнээс нааш ухаан, жудаг хоёрынхоо хүчээр дархлаатай байсаар өдийг хүрсэн юм.  Монгол хүн бүр бөхдөө хайртай байдгийн цаад шалтгаан ч бас энэ. Харамсалтай нь, Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурьт жудаг, ухаан хоёр дутлаа. Түүний энэхүү увайгүй үйлдэл саяын 18 настай залуу бөхөд гаргасан анхны тохиолдол биш аж. Өмнө нь  Ч.Санжаадамба аваргын ам руу гараа хийж, завжийг нь сэтлэх шахсан гэх дуулиан дагаж байна.  Одоогоос олон жилийн өмнө аавтайгаа нийлээд төрийн цагдаа зодоод явсан Н.Батсуурь гэдэг залууд хүнийг хайрлах энэрэх сэтгэл байна уу. Тиймээс аваргын барилдах эрхийг хасч, Аварга цолыг нь хураахыг Ерөнхийлөгчөөс шаардацгаая гэсэн уриалгыг олон нийтийн сүлжээнд өрнүүлээд эхэлжээ.

 

Энэ Батсуурь дурак нээх хогийн дандаа ингэж явах юм 😡😡😡 Тэр нугаслуулж байгаа нөхөр дөнгөж 21 хүрэх гэж байгаа, бөхчүүд дундаа бол жоохон хүүхэд шд нөгөөдөх нь. Гэмтээсэн бол яана#ҮндсэнХуулийн барилдаан

Posted by Ганболдын Лхагвадорж on Sunday, January 13, 2019

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here