“Дува” богино хэмжээний кино наадам хоёр дахь удаагаа болно

Өнгөрөгч оны сүүлээр Үндэсний Брэндийн Бодлогын Зөвлөлийн Ажлын албанаас нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдэх “Дува” богино хэмжээний бүтээлийн уралдааныг кино, клип, реклам бүтээгч студи, продакшнууд, уран бүтээлдчийн дунд амжилттай зохион байгуулж шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан билээ. Эдгээр бүтээлүүд нь нийгмийн сайн сайхны төлөө бүтээгдсэн гэдэг утгаараа Монголын нийгмийн сайн, сайхан гэрэл гэгээтэй агуулга бүхий бүтээлүүд байсан нь кино уран бүтээлч, шүүмжлэгчдээс сайшаалыг хүртсэн юм. Өнөөгийн тайз, дэлгэц, кино урлагийн бүтээлүүд нийгмийн болж бүтэхгүй, хар бараан зүйлсийг голчлон хөндөж байна. Харин энэ наадам өөрөө нийгмээс сайн сайхныг олж харах гэсэн “нүд” нь болж, уран бүтээлчдэд сайн сайхан сэдвийг хөндөх боломж нь болж байгаа тухай кино Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн тус наадмын тухай онцолж байсан билээ.

Тэгвэл нийгмийн сайн сайхныг олж харахыг уриалан дуудсан тус наадам хоёр дахь удаагаа зохион байгуулагдахаар болжээ. Тус наадмын бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Наадамд бүртгүүлсэн уран бүтээлчид 16 хоногийн турш өөрсдийн бүтээлээ хийх бөгөөд

Нийгмийн сайн сайхны төлөө хэмээх сэдэв дор зохион байгуулагддаг “Дува” богино хэмжээний кино наадам хоёр дахь удаагаа зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаад хоёрдугаар сарын 12-нд шилдэг бүтээлүүд тодрох аж.

Наадмын шүүгчдээр зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргал, Black Box театрын найруулагч М.Боролдой нар ажиллах ажээ.