Эерэг хандлагыг түгээх нь /Фото/

Цахим сүлжээ буюу фэйсбүүк, твиттер нь хүний хувийн хэрэглээ гэж тодотгосон. Орчин үед цахим сүлжээгээр ажлаа ч хийдэг болжээ. Техник технологи дээд зэрэгтээ хүртэл хөгжсөн XXI зуунд сошиал медиаг хэрхэн ашиглах нь таны хувийн сонголт, соёл юм.

Мэдээллийн хэрэгсэл хөгжихийн хэрээр муу муухай зүйл их ил гардаг болж гэж шүүмжилж байгаа ч үүнийг зарим үед үгүйсгэх хэрэгтэй. Яагаад гэвэл хуучин үед цахим сүлжээ хөгжөөгүй байхад иймэрхүү бусармаг зүйлүүд зөндөө байсан гэдэг.

Хэрвээ цахим сүлжээ хүн зөв ашиглавал, үр өгөөжтэй мэдээлэл өгөх, авах асар их нөлөөтэй. Интернэтээс хэрэгтэй мэдээллээ авч байна, эрж хайж сурч байгаа бүхнээ олж байгаа нь үнэн. Гар утас, интернэт бол холыг ойртуулж хоёрыг учруулдаг гэдэг. Хамгийн гол нь буруугаар биш зөвөөр ашиглах нь хувь хүний соёл, эерэг хандлагатай шууд холбоотой.

Нүүр хуудсандаа ямар мэдээ, мэдээлэл оруулдагаас таны хэн болохыг төвөггүй мэдэж тодорхойлно. Гэхдээ хүний энерги сордог сөрөг сэтгэгдэл мэдээлэл, ёс бус зүйл байнга сурталчилдаг, бусдыг буруу зүйлд уруу татсан мэдээлэл оруулдаг хүнээс хол байх хэрэгтэй. Харин эерэг, хүний мэдлэгт мэдээлэл  өгдөг хүнтэй ойр байхад гэмгүй. Ингээд Цахим орчинд эерэг хандлагыг түгээх "Санаа зөв бол заяа зөв" уралдааны фото зурагнаас та бүхэндээ хүргэж байна.