Сургалтын төвийн багш шуудангаар хар тамхи оруулж иржээ

Гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулан хар тамхи оруулж ирсэн хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дөнгөж сая илрүүлсэн байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигери улсын иргэнийг уг хэрэгт холбогдуулан ажлын байран дээр нь баривчилсан байна.

Дашрамд дурдахад, цагдаа, гаалийн байгууллагууд улс хоорондын шуудан илгээмж ашиглан Канад, Их Британи, Нидерланд, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоож байсан юм.