УИХ-ын таван гишүүн маргаашаас өлсгөлөн зарлаж чадах уу

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж талбай дээр 11 хүн өлсгөлөн зарлаж эхлээд байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл  хийх үеэрээ дуулгав. Эрхэм гишүүдийн хэлж буйгаар өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс дунд 60 гаруй насны хэд хэдэн хүн байгаа аж. Гэтэл эдгээр гишүүд тэмцлийн хурцын хурц хэлбэрт шилжихэд бэлэн гэдгээ 14 хоногийн өмнө л илэрхийлж мэдээлэл хийж байсан. Хачир дээрээ эрхэм гишүүд дулаан ордонд өнөөдөр ч "бид улс төрийн хурцын хурц тэмцэлд шилжихэд бэлэн байна" хэмээх зүйлээр ярьсаар зогсож байгаа юм. Тэгвэл хэвлэлийн хурлын үеэр "Сар шинийн баяр болж байна. Ахмадуудыг өлсгөлөн зарлуулж байхаар 5 гишүүн өөрсдөө өлсгөлөн зарлаж болоогүй юм уу" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулт өглөө. УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Маргааш буюу 2019.01.29-ны өдөр УИХ-ын дарга огцрохгүй бол бид маргаашаас өлсгөлөн зарлах болно" хэмээсэн юм. Тиймээс эрхэм гишүүд минь ахмад настай хүмүүсээр өлсгөлөн зарлуулаад өөрсдөө дулаан хөнжилдөө унтаж байхаар өөрсдөө өлсгөлөн зарлаж, хэлсэн ярьсандаа хүрсэн нь дээр биз ээ.

 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here