Монголын тайз, дэлгэцийн алтан үеийнхнийг дуучин Б.Октябрь цуглуулжээ...

Аавыгаа дурсана ... гэх дуу чухам үнэнийг өгүүлж айраг шимэнгээ аавынхаа тухай дурсан яриад л суумаар тийм нэг гэгээлэг, бас гэгэлзсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлдэг.

Аавыгаа дурсан ярихад бага насны дурсамж зэрэглээн дундаас өндөлзөж, уурга даялсан адуучин, уртын дууны шуранхай, айргийн амт, гэзгээн сүлжсэн хөх өвгөдийн сүрдмээр бас  хайрламаар тийм сайхан дүр сэтгэлд буух. Хааяа санаа алдмаар, сайхан аавынхаа мөрийг түшмээр, эрхлээд суумаар ийм л дүр зураг нүдний өмнө жирэлзэнэ. Амьдралын сайхныг, ажиллахын сайхныг, дурсахуйн сайхныг, дууны сайхныг аавууд бий болгодог.

Тийм ч учраас тэнгэрлэг сайхан аавуудын тухай уран бүтээлээ өөрийн  орон зайг нийтийн дууны давцанд бүрдүүлж, нийтийн дууны залгамж халаа  болон  яваа дуучин  Б.Октябрь “Аавыгаа дурсана” гэсэн сайхан дууг цээжнийхээ гүнээс амилуулж, сэтгэлд хоногшуулж чаджээ. Уг дууны хөгжмийг  МУСТА Д.Бямбажав, шүлгийг Б.Алтанбаяр зохиож  клипыг  нь  “Go” студийн хамт олон бүтээжээ. Дашрамд  дуулгахад, клипээ үзэгчдийн  сэтгэлд  шигтгээ болгон гялалзсан ширгэшгүй авьяастан тайз аргагүй тод оддын залгамж халаа болсон  өнөө  цагийн омогшил бахархал, бардамналыг төрүүлж байдаг уран бүтээлчид  нэг  дор  цуглуулж  чадсанаараа  онцлогтой  гэнэ  шүү...

Үргэлж шинийг эрэлхийлж байдаг өөрийн  орон зайг нийтийн дууны давцанд бүрдүүлж, нийтийн дууны залгамж халаа  болон  яваа дуучин  Б.Октябрьдаа    цаашидын уран  бүтээлд  нь  амжилтын  дээдийг  хүсэе.