“Бөмбөгөр ногоон театр” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

“Бөмбөгөр ногоон театр” гэрэл зургийн цомгийн нээлт Монголын театрын музейд боллоо.

Тус музейн хамт олон уг театрын тухай архивын баримт цуглуулах, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах, гэрэл зургийн нэгдсэн сан хөмрөг үүсгэх зорилгоор дээрх гэрэл зургийн цомог бүтээжээ. Энэхүү цомогт нийт 60 шахам архивын баримт, 500 гаруй гэрэл зураг, баримт бичиг зэрэг багтжээ.