УИХ-ын гишүүд хүний кноп дарах гэж "зовох" шаардлагагүй болжээ

УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг болох нь. Өөрөөр хэлбэл, хүний өмнөөс кноп дардаг асуудал үгүй болох гэнэ. Энэ асуудал нэлээн асуудал дагуулж, шүүмжлүүлдэг тул УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр санал өгүүлдэг болгохоор тоног төхөөрөмжийг нь бэлэн болгосон аж. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн гишүүд ирц болон саналаа хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ" хэмээн "том" дуугарсан.

Сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байгаа. Тиймээс ийнхүү гишүүдийн "тэр миний өмнөөс дарчихлаа, тэр миний өмнөөс кноп дарчхаарай зэрэг яриа үгүй болох нь ээ. Жирийн ажилчид хурууны хээ уншигчаар ажил хийж цалин аваад болоод байхад эрхэм гишүүд яагаад болохгүй гэж дээ.