Улсын хэмжээнд 21.6 сая төл бойжиж байна

Улсын хэмжээнд 21.6 сая төл бойжиж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Улсын хэмжээнд энэ оны эхэнд тоологдсон 29.7 сая эх малын 74.5 хувь нь төллөсөн буюу мал төллөлт 98 хувьтай байна. Мөн он гарснаас хойш 595.3 мянга гаруй том мал хорогдсон нь нийт малын 0.90 хувийг эзэлж байгаа аж. Үүнээс Увс, Ховд аймагт хамгийн олон мал хорогджээ.

Харин бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 30 гаруй хувьд сайн, 60 гаруй хувьд дунд, 10 гаруй хувьд тааруу байгаа аж. Тодруулбал, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн, харин Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар тааруу байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бэлчээрийн ургац 10 хувиар сайн байгаа үзүүлэлт юм.