Барилга, хот байгуулалтын салбарынхан нээлттэй ажиллаж байна

Барилга, хот байгуулалтын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Сүхбаатарын талбайд эхэллээ.

Өдөрлөгөөр хот байгуулалт, газрын харилцаа, геодези зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарынхан, дэвшилтэт техник технологийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой.

Ипотeкийн найман хувийн зээл, барилгын зураг төслөөс гадна барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн салбарын голлох Төрийн болон Төрийн бус мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өдөрлөгт оролцох аж.

Өдөрлөгт Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны борлуулалтыг дэмжин ажиллагч Орон сууцны бирж, Барилгын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэгч "Барилгачин групп", барилгын салбарын мэдээ мэдээллийг түгээгч "Барилга.МН" сэтгүүл, www.barilga.mn сайт оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм байна.