Зөвлөгч нийгмийн ажилтан сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт боллоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагатай хамтран “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн зөвлөгч сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго нь хүүхдийн тусламжийн 108 утасны ажилтнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, бусад орнуудын хүүхдийн тусламжийн утасны туршлагыг танилцуулах юм.

Сургалтыг Дэлхийн зөнгийн Олон Улсын Хүүхэд хамгааллын зөвлөх багш “Үе тэнгийн дарамтад өртсөн хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх аргазүй”, “Амиа хорлолтын дуудлага мэдээллийн үед үзүүлэх зөвлөгөө, шуурхай холбон зуучлах үйл ажиллагаа”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон зөвлөгөөний ур чадвар, чадамж”, “Олон улсын хүүхдийн тусламжийн утасны сайн туршлага”, “Гэмт хэргийн гэрч, хохирогчид зөвлөгөө өгөх аргазүй техник ур чадвар” зэрэг сэдвүүдээр мэдээлэл, зөвлөгөө өгч туршлага солилцлоо.