“Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн” боллоо

Дархан-Уул аймаг 2019 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Өнөөдөр “Зөв тусгал” уриан дор Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн ОУБ Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.

Дархан Уул аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад эцэг эхийн зөвлөл байгуулах болон хүмүүжлийн ээрэг аргын сургалт мэдээллийг өгснөөр өнөөдрийн байдлаар 161 байгууллагад эцэг эхийн зөвлөлийг байгуулж арга зүйгээр ханган ажиллаж байна.

Өнөөдрийн зөвлөгөөнд 161 байгууллагын 600 гаруй эцэг эхийн зөвлөлийн гишүүд оролцлоо.

Бид бүхэн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа вэ? Гэр бүлийн орчиндоо хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил зөв үү буруу юу? Буруу зүйл хийсэн хүүхдээ зодож шийтгэхгүй бол ямар аргаар хүмүүжүүлэх ёстой вэ? Энэ сэдвээр ЗГХА Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Бадамцэцэг лекц уншиж , мөн Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа зохион байгуулалтын талаарх мэдээллийг өгсөн бол Дэлхийн зөн ОУБ-н Хүүхдийн төлөөх орон нутаг төслийн мэнэжэр Б.Мөнх-Эрдэнэ Сайн аав сайн ээж гэж хэн бэ илтгэл тавьж нийт оролцогчдын хамт олон нийтэд уриалга хүргэж, хүүхэд багачуудын төлөөлөл сурагч Ундарьяа эцэг эхчүүдэд илгээлтийн үгээ хүргэлээ.

Цаашдаа эцэг эхийн зөвлөлийн гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж ирээдүйн эздийнхээ зөв тусгал нь болохын тулд хамтдаа хичээхийг хүссэнээр энэ өдрийн зөвлөгөөн өндөрлөсөн юм.