Өмгөөлөгчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Хүйсийн тэгш эрхийн төв төрийн бус байгууллага хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр өмгөөлөгчдийг мэргэшүүлэх сургалт”-ыг 2019 оны 10 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд, “Бэлгийн мөлжлөгийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр улсын өмгөөлөгч нарт сургалт”-ыг 2019 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд тус тус зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн хуульч, өмгөөлөгч нийт 168 хүн оролцож байна.