ЭЕШ өнөөдөр математик, газарзүйн шалгалтаар үргэлжилнэ

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн.

Тэгвэл ЭЕШ-ийн хуваариар өнөөдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл, зургаадугаар сарын 18-ны өдөр 08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг тус тус авах юм.