Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа

Хөгжмийн зохиолч, "Чингис хаан" одонт, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.

"Алтан пянз"-д

  • Хоёрдугаар симфони-1987 он
  • Монгол орон бадартугай-2011 он
  • Зуурдын орон-1998 он
  • Трио-1980 он болон түүний хамгийн сүүлийн бүтээл болох 2018 онд туурвисан
  • Эхийн сэтгэл шиг хэмээх таван бүтээл багтжээ.