Монгол, Хятадын түүхэн замналыг гэрэл зургаар өгүүлэв

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын СИНЬХУА агентлагийн хамтарсан “Түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлээ.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цуврал ажлуудын отгон нь болж байгаагаараа онцлогтой бөгөөд тус үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй, СИНЬХУА агентлагийн Улаанбаатар дахь салбарын дарга Асхан нарын хүндэт зочид оролцов.

"Түүхэн замнал" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг дуустал Монголын Уран зургийн галерейд гарна.