Өнөөдөр “1990” МУСК нээлтээ хийнэ

Монголд хувьсгал болж нийгэм өөрчлөгдөнө. Хөмөрсөн юм шиг бүх юм орвонгоороо эргэж дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм харагдахаа болив. Хүмүүс байнгын хэрэглээ болох талх махаа картаар авдаг боллоо.

Нийгмийн өөрчлөлтийг даган барууны соёл монголд нэвтрэн ард түмэн урьд өмнө үзэж хараагүй сонин содон зүйлстэй танилцаж эхлэв. Энэ онцгой цаг үед хүмүүс зүгээр л яаж ийгээд амьдрах ёстой болсон юм! Ган-Эрдэнэ, Амгаланбаяр, Тулга гурван найз гэр бүлээ тэжээж, хоосон тарчиг байдлыг өөрчлөхийн төлөө хатуу ширүүн бүхнийг сөрөн амьдрахын төлөө тэмцэнэ.

Энэ удаагийн түүний бүрэн хэмжээний кино уран бүтээлд дуучин н.Хишигдалай тоглосноороо онцлог болсон бөгөөд киноны дууг хамтдаа дуулсан юм.

Өнөөдрөөс нээлтээ хийн бүх кино театруудаар гарч эхлэнэ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here