Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хятад улсад дэгдээд буй аюулт коронавирусээс урьдчилан сэргийлэх, илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас зөвлөмж гаргажээ.

  • Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
  • Гараа сайтар савандаж угаах, саван, ус байхгүй тохиолдолд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх уусмал хэрэглэж занших
  • Онцын шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялахгүй байх, ялангуяа БНХАУ руу эмчилгээнд явах гэж байгаа хүмүүс онцгой сэрэмжтэй байх
  • Ханиаж найтаах үедээ ам, хамраа таглах, хэрэглэсэн амны цаасыг хогийн саванд хийх
  • Бохир гараар нүд, ам, салстад хүрэхгүй байх
  • Хаалганы бариул, утас, гар утас, гэрлийн унтраалга, компьютерийн гар, хулгана зэрэг хүний байнга хүрдэг гадаргуу, объектыг байнга цэвэрлэж, халдваргүйтгэх
  • Мах өндгийг сайтар болгож идэх
  • Мал, зэрлэг амьтнаас хол байх
  • Түүхий ус уухгүй байх
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх
  • Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай