Монголын мистер - 2020 амжилттай боллоо

Монголын бодибилдинг, фитнесийн холбоо үүсэн байгуулсны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тус холбооноос зохион байгуулсан 29 дэх удаагийн “Монголын мистер 2020” УАШТ тэмцээн энэ сарын 24-25-нд “Corporate сonvention сenter"-т болоход 62 байгууллагын 300 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс 65 кг-д Ч.Батбаяр, 60 кг-д Ц.Дөлгөөнтэнгис, эрэгтэй спорт модель +173 см ангилалд Д.Өлзий-Очир, -173 см ангилалд Ц.Нямбаяр түрүүлсэн бол эмэгтэй фитнес ангилалд Б.Хулан, Бикини модель -160 ангилалд Н.Дашболдцэцэг, Мисс бикини ангилалд Б.Мөнхчимэг эрэгтэй фитнес ангилалд Н.Шинэ-Од, бодибилдинг залуучууд ангилалд Б.Хэрлэн, тусгай ангилалд Б.Батжаргал нар тус тус түрүүлэн аварга болж, алтан медаль хүртлээ. Тэгвэл тэмцээний үнэмлэх аваргаар “Чийрэг Монгол” клубийн тамирчин, УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн Монголын мистер Э. Ганзориг, “Ривэр фитнес” клубийн тамирчин
М.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдээс “V.I.P fit” клубийн тамирчин Б.Мөнхчимэг нар шалгарч, суудлын автомашины эзэн болсон юм.

Сонирхуулахад “Эмоyшн” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа урлагийн бүсгүйчүүдээс тус тэмцээнд оролцож, 165 см хүртэлх модель ангилалд тавдугаар байрт шалгарав.