Элчин сайд Л.Пүрэвсүрэнг байнгын төлөөлөгчөөр томилов

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр томилов.

Түүнийг томилсон тухай шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан бөгөөд өмнө нь Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан В.Пүрэвдоржийг мөн эргүүлэн татлаа.

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь УИХ-ын чуулганы өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайдаар томилогдоод буй.