УНТЭ: 202 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шинэ технологи ашиглан амжилттай хийлээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг Бээжин хотын Чаояанг эмнэлгийн Урологийн тасгийн эрхлэгч Han Xiu Wu эмчтэй хамтран Монгол улсад анх удаа хэвлийн арын зайн хүрцээр "Laparoscopic donor nephrectomy" мэс заслыг амжилттай хийлээ.

Энэ нь донороос бөөрийг авахдаа хэвлийн арын зайн хүрцээр дурангийн аргаар авч реципиентэд суулгах шинэ технологи юм.

Мөн реципиентэд суулгац бөөрийг хөргөх шинэ технологийг ашиглан /-4/-өөс /-6/ хэмд хүйтэн байлгаж, суулгац бөөрийг хэвлийн шулуун булчингийн ард, давсагны урд байрлуулан 202 дахь мэс заслаа амжилттай хийлээ. Ийнхүү Монгол эмч нар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хийгддэг мэс засал, шинэ дэвшилтэт технологиудыг эх орондоо нэвтрүүлэн нутагшуулсаар байна.

Эх сурвалж: today.mn