МАН сонгуульд оролцох батламжаа гардлаа

МАН УИХ-ын сонгуульд дангаараа оролцоно. Сонгуульд оролцох батламжаа өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс УИХ-ын гишүүн Н.Учрал гардаж авсан юм.

УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Учрал “Шинийн наймны билэгт сайн өдөр улс төрийн ууган хүчин МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос гардаж авлаа.