Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 14-нд болно

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм.

Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо. Тус хурлаар шинэ коронавирусний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.