Б.Жаргаланг АН-ын дэд даргаар томилов

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит XIII хуралдаан өнөөдөр /2020.05.10/ боллоо. Тус хуралдаанаар ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Жаргаланг Ардчилсан намын Дэд даргаар томилжээ. Энэхүү албан тушаалыг Элчин сайд асан Б.Дэлгэрмаа хашиж байсан билээ. Гэсэн ч нам нь түүнд улс төрийн дэмжлэг үзүүлээгүй бөгөөд тойргийг нь залуу үеийнхэнд өгнө гэдгээ зарласан аж.

Харин үүнд нь гомдсон Дэд дарга Б.Дэлгэрмаа намаасаа гарч, бие дааж өрсөлдөнө гэдгээ зарласан байдаг. Б.Жаргалан нь АН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг бөгөөд УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин гэдгээрээ нийгэмд илүү танигдсан. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд энэ жилийн сонгуулиар Архангай аймагт өрсөлдөхөөр нэр нь яригдаж байгаа билээ.