Д.Нямхүү: 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Манай улсад 42 тохиолдол бүртгэгдээд байгаа. Үүнээс 15 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 27 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр 35 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. 945 хүн ажиглах байранд байгаа аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 24 цагийн дотор 266 хүний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242, тандалтын зорилгоор цуглуулж хийсэн таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 12 хүнээс мөн коронавирус илрээгүй. Одоо ОХУ-аас оюутнуудаа хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Голомттой улс орноос ирж байгаа учраас онцгой анхаарч ажиллана. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Коронавирус халдвар дэлхийн 215 орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 292 мянган хүн нас барсан байна. 1.6 сая хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор 83 мянган хүн шинээр халдвар авч 5000 гаруй хүн нас барсан байна. Ухань хотод 45 хоногийн дараа долоо тохиолдол голомтлон нэг байрнаас гарсан. Тиймээс 11 сая хүнээ коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болсон байна.