АХБ 1.5 сая ам.долларын тусламж олгохоо илэрхийлэв

АХБ "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Үүн дээр нэмж 1.5 сая ам.долларын тусламжийг өгч буйг АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзах үеэр мэдэгдлээ.

Тусламжийг Ази, Номхон далайн гамшгаас хамгаалах сангаас олгох болсныг ноён Павит Рамачандран дуулгав.

Мөн Монгол Улсын Засгийн газарт олгохоор төлөвлөсөн төсвийн нэмэлт дэмжлэгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд тусгана гэдгийг хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар болон АХБ-ны хамтарсан эрүүл мэндийн салбарын 4 дүгээр төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт барьсан жишиг эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт болон боловсон хүчнийг дадлагажуулах үйл ажиллагааг түргэвчилж, эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллана гэв.