Амны хаалт хандивлаад өөрийгөө хөгжүүлэх боломжтой цахим сургалтад хамрагдаарай

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны 4-р сард “Эрүүл Монгол 10,000 маск” уриан дор зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сонирхолтой 9 сэдвээр та бүхэндээ мэдээлэл хийх 9 багшийг танилцуулж байна.

1. Д.Асралт UMC Үүсгэн байгуулагч, зөвлөх "Зарчмууд" 4 дүгээр сарын 08
2. П.Наранбаяр Шинэ Монгол сургуулийн захирал асан "Зэрлэг галуу" номын тухай 4 дүгээр сарын 11
3. Ц.Пүрэвжаргал Jack's coffee захирал "Кофены соёл" 4 дүгээр сарын 10
4.С.Эрдэнэболд Марс төслийн санаачлагч "Марс хол биш" 4 дүгээр сарын 16
5. Н.Мандуул НГБХЗХГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аз жаргалын эрэлд 4 дүгээр сарын 13
6. Ч.Дүүрэнжаргал Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч "Балетын урлаг" 4 дүгээр сарын 12
7. Л.Эрдэнэ Дөрвөн бэрх академийн захирал "Шийдвэр гаргалтаа удирдах" 4 дүгээр сарын 09
8. Э.Чинзориг "Дейл Карнеги Трейнинг" Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ ? 4 дүгээр сарын 14
9. Г.Нямгэрэл АНУ-ын "IGLOBAL"- сургуулийн төгсөгч АНУ- хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ? 4 дүгээр сарын 15

Хэрхэн хамрагдах вэ?

Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой. Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно.
Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10,000 маск аянд хамрагдсан залуучуудаас 5 шилдэг залууг шалгаруулж Филиппин улсад 50%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 90099099, 99330335
Facebook.com @ubfcy.mn @ertechmongol хуудсаар аваарай.
Эрүүл Монгол 10,000 маск аянд нэгдэж хамтдаа сэргийлье.