“Нийслэл хот хүүхдийн нүдээр” гар зургийн уралдааны шагналтнууд шагналаа гардан авлаа

Хүүхдэд Ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд: Хүүхэд, өсвөр үеийнхний санал бодлыг сонсох, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн бодит оролцоог бий болгох зорилготой “Нийслэл хот хүүхдийн нүдээр” гар зургийн уралдааныг 2020 оны 02 дугаар сарын 04-өөс 2 үе шаттайгаар зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Уралдаан нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 нас, 10-13 насны сурагчдыг хамарсан бөгөөд уралдаанд нийт 94 бүтээл ирснээс

Гар зургийн уралдаан: 6-9 насны ангилалд

1-р байр: БЗД- ийн 97-р сургууль 2в ангийн сурагч Н.Борголжин
2-р байр: ХУД- ийн 52-р сургууль 4ж ангийн сурагч Б.Үүрийнтуяа
3-р байр: БГД-ийн Ж.Ариун-Эрдэнэ
Тусгай байр: БЗД-ийн 33-р сургууль 2в ангийн сурагч Э.Хонгорзул
Тусгай байр: 3г ангийн сурагч Б.Энх-Амгалан

Гар зургийн уралдаан: 9-13 насны ангилалд

1-р байр: БГД-ийн 93-р сургууль 7а ангийн сурагч Э.Алтан
2-р байр: ХУД-ийн 13-р сургууль 6г ангийн сурагч М.Мөнх-Эгшиглэн
3-р байр: БЗД-ийн 33-р сургууль 6ё ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ
Тусгай байр: СХД-ийн Г.Үжин марал
Тусгай байр: БЗД-ийн 48-р сургууль 5в ангийн сурагч Ц.Пүрэвням тус тус шалгарлаа.
Уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул дурсгалын зүйл, өргөмжлөл, зусланд амрах эрхийн бичгээр шагналаа.