Гэр бүлийн зөвлөгөө боловсролын онол, арга зүйн төв байгуулагдлаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль, хамтран “Гэр бүлийн зөвлөгөө боловсролын онол, арга зүйн төв”-ийг байгууллаа.

Тус төвд гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлд ажилладаг мэргэжилтнүүдийг чадваржуулах, гэр бүлийн зөвлөгөө өгөх ур чадварт суралцах боломжийг олгох юм.
Энэхүү төв нь Монгол Улсын Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн үйлчилгээний стандарт MNS6417:2013 дагуу олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм.

Төв нь ОУУБИС-ийн хичээлийн В-байрны 209 тоотод байрлаж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилгоор “Гэр бүлийн боловсрол” сэдвээр 24 удаагийн цахим хичээлийг тун удахгүй хүргэнэ.
Сургалтыг @ubfcy.mn хуудаснаас үзэх боломжтой.