ХҮҮХДҮҮДЭД ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах “Ирээдүй төв” төрийн бус байгууллагатай хамтран тусгай хэрэгцээт байнгын асаргаанд байдаг хүүхдүүдийн гэрээр айлчлан нөхцөл байдлын үнэлгээ хийж, нэн шаардлагатай хэрэгцээний зүйлсээр 20 хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүллээ.

Онцгой нөхцөл байдлын үе эдгээр хүүхдүүдийн ар гэрт нь хүндээр тусч байгаа бөгөөд цаашид хэрхэн дэмжин ажиллах талаар төрийн бус байгууллага болон хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй санал солилцлоо. Цаашид эдгээр хүүхдүүдэд байнгын дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.