Намууд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу энэ оны 10 дугаар сар-ын 15-нд товлогдсон орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ.

Тухайлбал, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат нар Нийслэлийн сонгуулийн хороонд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ.

Аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг.