УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Д.Амарбаясгаланг томилов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Амарбаясгаланг томилжээ.

Д.Амарбаясгалан нь сэтгэл зүйч, судлаач, төрийн удирдлагын мэргэжилтэй, төрийн албаны туршлагатай. Тэрбээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар томилогдох хүртэл бизнесийн салбарт зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, намын анхан, дунд, дээд шатны байгууллагуудад сонгуульт алба хашиж ирсэн байна.