Агаарын бохирдлыг багасгах асуудлын дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонгов

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар, тус байнгын хороонд харъяалагдах Агаарын бохирдлыг багасгах асуудлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг сонгов.

Тус дэд хорооны даргаар Б.Саранчимэгийг сонгохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм.