"Дарь-Эхийн гудамж"-ны замыг нээв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Дарь-Эхийн гудамж"-ны замыг нээсэн талаар ТЦА-наас мэдээлэв.

Тус замыг энэ оны долоодугаар сарын 27-ноос хааж, шинэчилсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Зэстхөлөг” ХХК ажилласан байна. Замыг наймдугаар сарын 27-нд нээхээр төлөвлөж байсан ч олон өдөр дараалан бороо орсны улмаас ашиглалтад оруулах хугацаа хойшилжээ.