ОХУ-д байгаа иргэдээ энэ сарын 9, 10-нд татна

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийг энэ сарын 9, 10-ны 09.00-18.00 цагт Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх болсон талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

Мөн нутаг буцах хүсэлтэй иргэдийг “COVID-19”-ийн шинжилгээнд хамрагдсан баримт, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас /регистрация по месту жительства/, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлт, хувийн бэлтгэлээ хангахыг зөвлөв.