МАН-аас нэр дэвшигч М.Энхболд саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн 23-р сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө. Санал өгснийхөө дараа тэрбээр “Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай.

Мориныхоо дэлийг засаж, шинэ дээлээ өмсөж сонгуульд саналаа өгөхөөр явж, төрийнхөө сонгуулийг хүндэтгэж оролцдог уламжлалтай ард түмэн. Сонгогч иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна" гэлээ.