Сургуулийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ

Энэ хичээлийн жилд нийслэлийн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд "Сургуулийн автобус" өнөөдрөөс үйлчилж эхэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй юм.

Замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх гээд олон давуу талтай энэхүү төсөл өнгөрсөн жил олон нийтийн талархлыг хүлээсэн. Цаашид сургуулийн автобусны тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд зорьж ажиллаж байгаа аж.