МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит цомын төлөөх футзалны тэмцээн болно

Хэвлэл мэдээллийн ууган байгууллага үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхт ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд Футзалны хөлбөмбөгийн тэмцээнийг ирэх сарын 14-15-нд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалны ордонд зохион байгуулна.

Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын /сонин, сайт, радио, телевиз/ сэтгүүлч, ажилтан албан хаагчид болон хэвлэлийн төлөөлөгчид оролцох бөгөөд байгууллага тус бүр эрэгтэй 8, эмэгтэй 8 тамирчнаас бүрдсэн 1-2 баг бүрдүүлж мэдүүлгээ хүргүүлнэ.

Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны 17.00 цаг хүртэл хүлээн авна.