УОК-ын "Шуурхай бүлэг" Баян-Өлгий аймагт ажиллав

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан “Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймгийн Цагааннуур автозамын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа.

Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржоор ахлуулсан шуурхай бүлэгт ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд ажилласан юм.

Шуурхай бүлгийн гишүүд Цагааннуур автозамын боомтын халдвар хамгааллын дэглэм сахиулж буй ажил байдалтай танилцаж, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийн, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой Комисст танилцуулна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба мэдээлэв.