ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 039 хүнд шинжилгээ хийсэн байна.
Улсын хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол 1656 болж бүртгэгдэж байна.