“COVID-19” халдварын 218 тохиолдол нэмж бүртгэгдэв

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 218 хүнээс коронавирус илэрлээ.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт 12 605 хүнд шинжилгээ хийжээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 5610 болж байна.