Орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс вакцинжуулна

ХХААХҮЯ, ЭМЯ хамтран хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс вакцинжуулна.

Тариаланчид гуравдугаар сарын 26, 27-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 9.30-16.30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах хуваарьтай байна.

Вакцинд хамрагдах хуваарь: /орон нутаг, цагаар/

3 дугаар сарын 26

  • Өвөрхангай аймаг 10.00
  • Дорнод аймаг 10.30
  • Булган аймаг 11.00
  • Завхан, Архангай аймаг 11.30
  • Сэлэнгэ, Дархан-Уул 12.00
  • Сэлэнгэ аймаг 13.00-17.00

3 дугаар сарын 27

  • Төв аймаг 09.00
  • Сүхбаатар, Увс аймаг 11.00
  • Хөвсгөл, Хэнтий аймаг 12.00
  • Хэнтий болон бусад 13.00-16.00

Орон нутагт байгаа тариаланчдыг дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулахаар төлөвлөжээ.