Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Энэхүү шинэ оношлуурын нээлт АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвд өнөөдөр болов.

Энэхүү оношлуур нь “COVID-19” халдварыг оношлох ажилд томоохон ахиц авчрах боломжтой. Учир нь хугацааны хувьд богино бөгөөд зардал нь харьцангуй хямд зэрэг олон давуу талтай юм.