“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон Цагаан хад суурьшлын бүс, Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн хөрөнгөөр барьж эхэлж буй Нүүрс баяжуулах үлдвэрийн нээлтэд оролцлоо.