Нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орлоо

Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 11-26-ныг хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал,

  • Ч:4 "5 шар - 3,4 -р хороолол - Сансарын тойрог"
  • Ч:5 "Гэмтлийн эмнэлэг - Их тойруу - Шар хад"
  • Ч:17б "Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам - Их тойруу" /их тойрог/
  • Ч:25 "Тоосгоны үйлдвэр - Их тойруу - 3,4 хороолол"
  • Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз"
  • Ч:41"Баруун салаа - Их тойруу - Халдвартын эмнэлэг"
  • Ч:49 "1-р хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв"
  • Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал"
  • Ч:69 “Зунжин 7 буудал- Ард кино театр-ТЭЦ-3” чиглэл доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно.