С.Амарсайхан: 200 ортой Эрдэнэт Медипас эмнэлгийг улсын өмчид буцаан авч орны хүрэлцээг нэмэгдүүлнэ

УОК (2021.09.27) хуралдаанаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цаг цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүжилтээр 2015 онд ашиглалтад оруулсан зарим барилгыг улсын өмчид буцаан авахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Шадар сад С.Амарсайхан “Эрдэнэт Медипас эмнэлгийн 200 ортой байгууламжийг 2015 онд 69.9 тэрбум төгрөгөөр барьж, 50 айлын орон сууц, дэд бүтэц бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр 18 жилийн хугацаатай гэрээ байгуулан хувийн байгууллагад шилжүүлсэн ч өнөөг хүртэл улс нэг ч төгрөг аваагүй. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг нэрийдлээр Эрдэнэт үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг бэлнээр авч ашигласан бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар 120-130 тэрбум төгрөгийн эмнэлэг юм. Орхон аймгийн эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн үндэслэлээр улсад буцаан авах шийдвэрийг гаргалаа” гэв.