Реппер "Big Gee" өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтан хийж байна

Реппер "Big Gee" өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтан хийж байна. Тодруулбал, тэрбээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны ӨЭМТ-д ажиллаж байгаа аж.

Энэ талаараа тэрбээр "БЗД 27 дугаар хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна. Ковидын энэ хүнд нөхцөлд хүрэлцэж ядан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа ойлгож, хайрлаж, хүндэлж харьцахыг хичээгээрэй. Үнэхээр эмч нар хүрэлцэхгүй, ачаалал стресс өндөр хэцүү нөхцөлд байна.

Эмч нар минь битгий шантраарай. Бид та бүхэнтэй хамт шүү. Хэцүү цаг үеийг хамтдаа давцгаана.

Дор бүрнээ хичээгээрэй. Ковидоор өвдөх нь цаг хугацааны асуудал гээд тайвширч огт болохгүй. Маскаа сайн зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиарай хүмүүсээ" гэжээ.

Сануулахад, эмч эмнэлгийн ажилчид халдвар авч, зарим нь өөрсдийн хүслээр ажлаасаа гарч буй. Үүний улмаас ажиллах хүчний хомстол үүсч байгаа тул ЭМЯ-наас Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилтнууд ажиллуулж байгаа билээ.